"Есүхэй-2017" шилжин явах цомын эзнээр Мандал сумын Эко сургуулийн баг тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд төрийн байгууллагуудад "Хүний эрхийн төлөө хамтдаа" аяны туг аялж, туг очсон байгууллагууд тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар зохион явуулж байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас, аймгийн Биеийн тамир, спортын газартай хамтран Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд Цагдаагийн газрын нэрэмжит "Есүхэй" шилжин явах цомын төлөөх сагсан бөмбөгийн аймгийн аваргын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.
Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, зөв хүн болж төлөвшүүлэх, хүчирхийлэлгүй орчинд сурч боловсрох, хөгжих эрхийг хангах, орчныг бүрдүүлэхэд эцэг эхийн оролцоо, насанд хүрэгчдийн үлгэр дууриал хамгаас чухал гэдгийг харуулахыг зорьсон эл тэмцээн "Бид хүүхдийн эрх, хүчирхийлэлгүй гэр бүлийн төлөө хамтдаа" уриан дор явагдлаа. Тэмцээнд эрэгтэй 24, эмэгтэй 16, нийт 40 багийн 400 гаруй тамирчид 38 багц медалын төлөө хүч, хурд, авьяасаа сорин өрсөлдлөө. Аймгийн Цагдаагийн газар нь жил бүр тодорхой уриаг дэвшүүлэн энэхүү шилжин явах цомын төлөөх аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион явуулдаг уламжлалттай юм.
Тус хамт олны зүгээс эл арга хэмжээнийхээ хүрээнд хүүхэд сурагчдад хууль эрх зүйн талаарх мэдлэг боловсролыг сурталчлан таниулах, муу зуршил, хүчирхийллээс ангид байлгах, бидний ирээдүй хүүхэд, залуучуудын төлөө хамтдаа дуу хоолойгоо өргөхийг чухалчилдаг ажээ. Ингээд аймгийн Цагдаагийн газрын нэрэмжит аймгийн аварга шалгаруулах “Есүхэй цом-2017” сагсан бөмбөгийн тэмцээнд С.Алтансувд дасгалжуулагчтай Мандал сумын Эко ЕБС-ийн 3-р сургуулийн эрэгтэй баг тамирчид тэргүүлж, шилжин явах цом, алтан медалийн эзэд болжээ.

Ч.Отгонцэцэг