Германд Швейцарийн тагнуулчийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-01 11:28:01
ФРАНКФУРТ. /ВВС/. Германы Франкфурт хотод тагнуулын хэргээр нэгэн швейцарь хүнийг баривчилжээ.

Германы прокуроруудын мэдэгдсэнээр, сэжигтэн болох 54 настай Даниел M нь 2012 оны эхэн үеэс хойш “гадаад улсын тагнуулын албаны даалгавраар ажиллаж” байжээ.

Сэжигтэн нь Германы татварын байцаагчдыг тагнаж байсан бололтой.

Швейцарийн банкуудад данстай германчуудыг олж тогтоохын тулд Германы татварын албаныхан тухайн банкууд дахь мэдээлэл задруулагчдаас данс эзэмшигчдийн талаарх мэдээлэл бүхий компакт дискнүүдийг худалдаж авсан гэх дуулиан тархжээ.

Энэ асуудлын улмаас Швейцарь болон Германы засгийн газруудын хооронд маргаан дэгдсэн байна.

Татвараас зайлсхийгчдийн талаарх мэдээллийг мөнгөөр худалдаж авснаа Германы эрх баригчид "төлөөгүй татварыг нөхөн авах арга" гэж зөвтгөж байгаа бол Швейцарийн тал “банкнаас хулгайлсан мэдээллийг хүмүүсээс мөнгөөр худалдаж авсан нь буруу” гэж үзэж байна.
 
Г.Доржханд



相关新闻