Мосул хотын нутаг дэвсгэрийн 80 хувийг чөлөөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-05-01 09:46:25
МОСУЛ. /Reuters/. Иракийн хойд нутгийн Мосул хотын 80 хувийг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлээс Иракийн цэргүүд чөлөөлжээ. Гэхдээ байлдааны ажиллагаа үргэлжилсээр байгаа учир хотын 450 мянга орчим оршин суугч  орон гэрээсээ дүрвэсэн байна.

Мосул хотыг чөлөөлөхийн тулд Иракийн засгийн газрын цэргүүд АНУ тэргүүтэй эвслийн хүчний дэмжлэгтэйгээр өнгөрсөн оны 10 дугаар сараас томоохон ажиллагаа явуулж эхэлсэн юм.

“Лалын улс”-ынхан ч дайралтаа эрчимжүүлж, оршин суугчдыг “амьд бамбай” болгон ашиглаж байна.

Энэ оны хоёрдугаар сард Иракийн засгийн газрын цэргүүд Мосул хотын баруун хэсэгт ажиллагаа явуулж эхэлснээр оршин суугчид хотоос олноороо дүрвэн гарсан юм.

НҮБ болон ТББ-ууд дүрвэгсдэд тусламж үзүүлж байна.
Г.Доржханд


相关新闻