Цэцэрлэгийн багачуудад үнэгүй витамин тараав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-30 17:04:04
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч нараас санаачлан “РТА” эмийн сантай хамтран өнөөдөр “Унагалдай” цэцэрлэгээс гадна “Хүмүүн” цэцэрлэгийн 200 гаруй хүүхдүүдэд нэг өдрийн  витамин, чацарганын хэрэгцээг үнэгүй тараан өгөв.
Үүнээс гадна цэцэрлэгийн хүүхдүүдэд цагаан хорхойн шинжилгээ хийх, хүүхдийн дархлаа сэргээх зөвлөмжүүдийг өгсөн юм. Хаврын цагт амин дэмийн хэрэгцээг бага ч гэсэн нөхөж өгч чадсандаа туйлын сэтгэл хангалуун байгаагаа “РТА” эмийн сангийн дарга Б.Очирбат хэлж байлаа.

Хүний биед аминдэм маш  чухал үүрэгтэй. Төрөл бүрийн амин дэмүүдийг өдөр тутмын хоол хүнснээс зохих хэмжээгээр нь авч чадаж байвал эрүүл, эрч хүчтэй байхын үндэс болно. Аминдэм дутагдсанаар хүний биед ялангуяа бага насны хүүхдэд сөрөг үр дагаврыг авчирдаг талаар “Унагалдай” цэцэрлэгийн хүүхдийн эмч Ч.Чимэддаваа хэлж байна.


Хүний бие эрүүл байхын үндэс нь хангалттай хоол, витамин, минералаас шалтгаалах юм. Хүмүүс тэр бүр витамин, минералийг хангалттай хэрэглээд байж чаддаггүй. Иймд хаврын цагт дутагдсан витамины хэрэгцээгээ нөхөж, тэжээллэг хоол хүнс хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
 

Т.Есүхэйтөмөр


相关新闻