Орхон аймагт 1000 инженер 4 дэх жилдээ чуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас жил бүр зохион байгуулдаг 1000 инженерийн зөвлөлгөөн энэ сарын гурванд болно. Үйлдвэрийн бүтээмж, инновацийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр дүнг дүгнэх, үйлдвэрийн хөгжлийн хэтийн төлөвлөгөөнд мэргэжилтнүүдийн үзэл бодлыг тусгах, оюуны бүтээлийг дэмжин сурталчлах зорилгоор тус зөвлөгөөнийг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн зөвлөлгөөнийг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг Ерөнхий захирлын тушаалаар баталсан бөгөөд ажлын хэсгийг Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр ахалж, компанийн бүтцийн цех хэлтсүүд хамтран зохион байгуулахаар болжээ.

Б.Оюун-Эрдэнэ