Ундны усны эх үүсвэрийг 200 метрийн радиусаар хамгаалалтын бүс тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-30 11:12:44
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Ундны усны эх үүсвэр бүхий газарт эрүүл ахуйн бүс тогтоох” асуудлыг  хэлэлцэж, гүний худаг бүхий газраас100 метрийн радиуст эрүүл ахуйн бүс, 200 метрийн радиусаар хамгаалалтын бүсийг тогтоохоор шийдвэрлэв.    
Орхон аймгийн ундны усны эх үүсвэр нь долоодугаар хороолол буюу орон сууцны дунд байдаг бөгөөд түүний ойролцоо шатахуун түгээх станц баригдаж байгаа тул яаралтай хамгаалалтад авах хэрэгтэй гэж ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва хэллээ. Харин Тэргүүлэгчид шинээр худаг гаргаж байгаа асуудалд хяналт тавих хэрэгтэй гэв. Тухайлбал, аж ахуйн нэгж нь шинээр худаг гаргахдаа ойр ойрчмын 50 метр зайд байгаа айл өрхөд хүндрэл учруулахгүй байх учиртай.  Мөн ундны усны эх үүсвэрийг хамгаалах бүсд байгаа айл өрхийн тоог нарийвчилж гарга “Эрдэнэт –Ус ДТС” ОНӨХК-ийн удирдлагуудад хэллээ. Харин энэ жилээс эхэлж айл өрх хашаандаа гүний худаг гаргагүй гэнэ. Өмнө нь БОАЯЖГ-аас уг зөвшөөрлийг өгдөг байсан бол энэ жилээс “Эрдэнэт –Ус ДТС” ОНӨХК хариуцах болжээ.

 
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻