Казахстан улсын гадаад өрийн хэмжээ 163,8 тэрбум долларт хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
АСТАНА. /КАЗИНФОРМ/. 2016 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар, Казахстан улсын гадаад өрийн хэмжээ 163,8 тэрбум ам.доллар байв гэж тус улсын Үндэсний банкны цахим хуудсанд мэдээлсэн байна.
Гадаад өрийн бүтцэд 12,9 тэрбум доллар буюу нийт гадаад өрийн 7,9 хувь нь улсын байгууллагуудад ногдож байгаа бол 4,4 хувь буюу 7,2 тэрбум доллар нь банкны секторт, 32 хувь буюу 52,5 тэрбум нь бусад салбарт ногдож байна. Харин үлдсэн 55,7 хувь буюу 91,3 тэрбум доллар нь компаниуд хоорондын өр юм.
2016 онд улсын гадаад өрийн хэмжээ 0,7 тэрбум доллароор өссөн нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах, авто зам барих зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Дэлхийн банкнаас зээл авсантай холбоотой.
Казахстаны Үндэсний банкны мэдээлэлд дурдсанаар, гадаад өрийн хэмжээ ДНБ-ий 122,5 хувьтай тэнцэж байна. Энэ үзүүлэлт 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 83,2 хувь байжээ.
Уг харьцаа өссөн нь гадаад өрийн хэмжээ нэмэгдсэн болон доллароор тооцсон ДНБ-ий өртөг буурсантай холбоотой юм.
Х.Сарнай Гадаад өрийн бүтцэд 12,9 тэрбум доллар буюу нийт гадаад өрийн 7,9 хувь нь улсын байгууллагуудад ногдож байгаа бол 4,4 хувь буюу 7,2 тэрбум доллар нь банкны секторт, 32 хувь буюу 52,5 тэрбум нь бусад салбарт ногдож байна. Харин үлдсэн 55,7 хувь буюу 91,3 тэрбум доллар нь компаниуд хоорондын өр юм.