Б.Элбэгзаяа:"Хүмүүн бичиг"-сониноо өдөр тутмын том сонин болно хэмээн төсөөлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сонины 25 жил, тус сониноос зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 20 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Монгол бичгийн галерейг нээв.
Энэхүү галерейд тус уралдааны үе үеийн шилдэг оролцогчдын бүтээлүүдийг дэлгэсэн бөгөөд цаашид өвөрмөц, сонин содон бүтээлээр баяжин монгол бичгийн хамгийн том галерей болж өргөжих юм.

Энэ үеэр “Хүмүүн бичиг” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа, ахмад ажилтан С.Алтанцэцэг, С.Цэцэгмаа нарыг “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг БСШУСЯ-ны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга, доктор С.Болормаа гардуулав. Мөн тус сонины сурвалжлагч Б.Хандмааг БСШУСЯ-ны Жуух бичгээр шагнасан бол утга зохиолын ажилтан Ю.Минжүүр “Үндэсний бичиг соёлыг түгээгч” тэмдгээр энгэрээ мялаав.
МОНЦАМЭ агентлагаас монгол, орос, англи, хятад, япон хэлээр эрхлэн гардаг таван сонины нэг нь “Хүмүүн бичиг” юм. Монгол Улсад ардчилалтай хамт мэндэлсэн энэхүү сонин үндэсний бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсаар тасралтгүй 25 жил хэвлэгдэх явцдаа монгол бичиг сонирхон суралцагсдын гарын авлага, сурах бичиг болтлоо хөгжсөнийг тус сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа тодотгов. Тэрбээр, “Манай сонин анхны дугаар гарснаас хойш бие даасан 1080 дугаарыг уншигчдад хүргэжээ. Цаашид сониноо улам өнгө үзэмжтэй, нийтлэлийн чамбай бодлоготой болгон өргөжүүлэх зорилготой. Төр засгаас монгол бичгээ дэлгэрүүлэх бодлогын хүрээнд хөрөнгө санхүүгээр дэмжээд өгвөл олон хүнийг ажлын байраар хангаж, цаашид өдөр тутмын том сонин болно гэж ирээдүйгээ төсөөлж байна” гэв.

Мөн энэ үеэр “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 20 жилийн ойг тохиолдуулан тус уралдааны үе үеийн тэргүүн шагналтнуудын уулзалтад уралдааны аварга 40 гаруй сайхан бичигтэн хот, хөдөөгөөс ирж оролцлоо.
Ойн арга хэмжээнд баяр хүргэж МОНЦАМЭ агентлагийн дарга Б.Ганчимэг хэлэхдээ,"Өнөөдөр хэл соёлоо эрхэмлэгч та бүхний хувьд хамгийн чухал баярт өдөр тохиож байна. “Хүмүүн бичиг” сонин өөрийн үүргээ сонгодог утгаар нь тээж ирсэн. 25 жилийн хугацааны түүхийг та бүхний дэмжлэг, хэл соёлоо гэсэн сайхан сэтгэл маш том түшиг болж ирсэн. Үндэсний хэл соёл, бичгээ хойч үед өвлүүлэх улаачийн ажлыг та бүхэн гүйцэтгэж ирлээ. “Хүмүүн бичиг” сониноо та бүхний дэмжлэгээр илүү хүчирхэг болгохын төлөө бодлого боловсруулан ажиллаж байна. Бид та бүхний түнш, найзууд, түшиг тулгуур байх болно” гэв.
“Монголын сайхан бичигтэн” уралдааны үе үеийн шилдэг оролцогчдоос сэтгэгдлийг нь сонсов.
“Монголын сайхан бичигтэн” анхдугаар уралдааны тэргүүн байрын шагналт Р.Цэцэгмаа:
Анхны уралдаанд монгол бичиг сонирхдог олон хүн хүч сорьсон. Тухайн үед муутуу цаас ховор, Бээжингээс хүнд захиж авчруулж, нугалбарын аргаар судар шиг хэлбэртэй Ардын уран зохиолч Т.Галсангийн дөрвөн мөртийг бичиж байлаа. Энэ уралдаанд шавь нараа бэлтгэж сойхоос гадна манай сургуулиас монгол бичгийн олимпиад зохион байгуулдаг. МОНЦАМЭ агентлагийн дэргэдэх “Хүмүүн бичиг” сонин байгуулагдсан цагаасаа монгол бичгийн багш нарын гарын авлага, тараах материал болж байсан. Монгол бичгийн ном сурах бичиг ховор байсан үед монгол хэлний багш нарт дэм болж байсан юм шүү.
2010 оны тэргүүн байрын шагналт, Монгол хэл уран зохиолын багш Н.Уранцэцэг: Энэ уралдаан нь үндэсний бичгээ сайн сурч буй төгсөх ангийн сурагчдад дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг олгодог нь маш том оюуны хөрөнгө оруулалт юм. Мөн үндэсний бичиг үсгийг 6 дугаар ангиас зааж эхэллээ. Гэсэн хэдий ч сурах бичиг, сурах орчин дутагдалтай, долоо хоногт хоёр цаг заах нь хангалтгүй. Тиймээс цагийг нэмэх, орчныг бүрдүүлэх талаар төр засгаас анхаарах хэрэгтэй.
Уулзалтын төгсгөлд МОНЦАМЭ агентлагаас “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны тэргүүн байрын эздэд “Үндэсний бичиг үсэг” тэмдгийг гардуулсан юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал