Орхон аймагт жилд дунджаар 400 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-27 16:08:11
oyuka_hu@yahoo.com
Орхон /МОНЦАМЭ/  “Дэлхийн Зөн –Эрдэнэт” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр 2001 оноос өдийг хүртэл орон нутгийн хөгжлийн 32  хөтөлбөр, бие даасан 30 орчим тусгай төслүүд хэрэгжүүлжээ. Хөтөлбөр, төслөө хэрэгжүүлэхэд жилд дунджаар 400 мянган ам.доллар зарцуулдаг байна.
Мөн тус байгууллагын хөрөнгө оруулалтаар Орхон аймагт цэцэрлэгийн 2 барилга, цэцэрлэгийн барилгын  өргөтгөл нэг,  Өрхийн эрүүл мэндийн төвийн 1 барилга барьжээ.  Олон нийтэд нээлттэй “Хүний хөгжлийн төв”-ийн хоёр барилга, долоон худаг, хүүхдийн тоглоомын 10 талбайг өөрсдийн хөрөнгөөр барьсан байна. “Эрдэнэт” орон нутгийн хөтөлбөр Орхон аймагт  “Хүүхэд ивээн тэтгэх”, “Эдийн засаг”, “Эрүүл мэнд”, “Хүүхэд гэр бүлийн сайн сайхан байдал”, “Зуух”, “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах даван туулах чадавхийг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлжээ. Эдгээр төсөл нь  шууд болон дам утгаараа хүүхэд бүрийн сайн сайханд чиглэдэг гэж “Дэлхийн Зөн –Эрдэнэт” орон нутгийн хөтөлбөрийн мэргэжилтэн хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻