Дархлаажуулалтын аян эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-27 15:54:31
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Энэ сарын 24-30-нд дэлхийн дархлаажуулалтын өдөр тохиож байгаатай холбогдуулан БОЭТ-ийн Дархлаажуулалтын их эмч Ц.Болормаа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
"Вакциныг бага насны хүүхдэд уулгах болон тарьдаг. Хүүхэд эхээс төрөхдөө тодорхой дархлаатай байдаг ч энэ нь аажмаар алга болдог байна. Тиймээс дархлааг сэргээхийн тулд вакцин хийдэг" гэж Ц.Болормаа эмч тайлбарлав. Сүүлийн үед иргэд вакциныг аюултай, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж ташаа ойлгож хүүхдээ вакцинд хамруулахаас зайсхийдэг болсон. Тиймээс эцэг, эхчүүд энэ талаар мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл авах нь зүйтэй юм.
Орхон аймагт сард дунджаар 1500 хүүхэд вакцинд хамрагддаг байна. Дэлхийн дархлаажуулалтын хүрээнд ямар ч насны хүн вакцинд хамрагдах боломжтой юм. Вакцин нь халдварт өвчний эсрэг өвөрмөц дархлаа тогтоох бэлдмэл юм.
Б.Оюун-Эрдэнэ 
相关新闻