Зээлийн батлан даалтын сантай хамтарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг зээлийн батлан даалтаар дэмжих зорилгоор Зээлийн Батлан даалтын сангийн дэд захирал Г.Пүрэвсүрэнтэй таван жилийн хугацаанд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Гэрээнд зааснаар аймагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдэд үзүүлэх зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор эхний шатанд 50 сая төгрөгийг Зээлийн батлан даалтын санд ирэх сарын сүүлээр аймаг байршуулах аж. Ингэснээр тус сан нь Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгож байсан нийт зээлийн батлан даалтын багцын хэмжээг бууруулахгүйгээр нэмж олгож байх юм.

Зээлийн батлан даалтын сан нь аймгийн үйлдвэрлэл бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт, зөвлөгөөнийг тухай бүр зохион байгуулж байх ба бүс нутгийн хөгжлийн төсөл болон үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж ажиллах юм байна. Энэхүү гэрээг байгуулсанаар Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэр олж авах боломж бүрдэж байна.
Б.Мөнхзул