Пхеньяны эсрэг нэгдмэл байр суурьтай байгаа гэдгээ харуулахыг уриалав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК./Kyodo/.Умард Солонгосын эсрэг нэгдмэл байр суурьтай байгаа гэдгээ харуулахыг НҮБ-ын зарим гишүүн орон тус байгууллагын Аюулгүйн Зөвлөлд уриаллаа.
Аюулгүйн Зөвлөл энэ баасан гарагт сайд нарын түвшний хуралдаан хийхээр товложээ. Хуралдааныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон даргална.
Франц улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Франсуа Делаттре хэлэхдээ “энэ зөвлөгөөний үеэр Умард Солонгосын эсрэг байж болох хамгийн хатуу хориг арга хэмжээг авах хэрэгтэй” гэжээ.
Мөн Их Британийн Байнгын төлөөлөгч Мэтью Рикрофт хэлэхдээ, Умард Солонгос бол олон улсын хамтын нийгэмлэгт тулгамдсан “хамгийн том асуудал” гэж хэлээд “манай улс Умард Солонгосын аюулыг сөрөн зогсч, зохих хариу арга хэмжээ авахын тулд АНУ, Япон, Өмнөд Солонгос болон бусад холбоотнуудтайгаа хүчин чармайлтаа нэгтгэх болно” гэлээ.

Г.Доржханд