“Адмирал Кузнецов”-ыг 40 тэрбум рублиэр засварлана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
МОСКВА./TASS/. Нисэх онгоц тээгч “Адмирал Кузнецов" хөлөг онгоцыг 9 дүгээр сард Мурманск орчмын нэгэн заводоод засварлах бөгөөд засварын ажлын өртөг 40 орчим тэрбум рубль болох ажээ.
“Адмирал Кузнецов”-ыг засварлах ажил 2020 оны дөрөвдүгээр улиралд дуусна. Хөлөг онгоцны цахилгаан болон механик бүх эд ангиудыг засварлахаас гадна хөөрөх буух тавцанг шинэчлэх аж.
"Адмирал Кузнецов" бол Оросын цорын ганц нисэх онгоц тээгч хөлөг онгоц юм. Хөлөг онгоцыг 1985 онд усанд тавьсан бөгөөд 1990 онд зэвсэглэлд хүлээн авчээ. Түүний өргөн нь 305 м, хөөрөх буух тавцангийн өргөн нь 72 м ба 59 мянган тонны усан түрцтэй юм.
“Адмирал Кузнецов” нь “Гранит” далавчит пуужингаар зэвсэглэсэн бөгөөд 30 хүртэлх тооны МиГ-29, Су-33 сөнөөгч онгоцууд болон Ка-52К, Ка-27, Ка-29 загварын нисдэг тэргүүдийг тээвэрлэх хүчин чадалтай.
Өнгөрсөн онд энэ хөлөг онгоц Сирид явуулсан Оросын Агаар-сансрын хүчний явуулсан ажиллагаанд оролцсон билээ. 2016 оны 11-12 дүгээр сарын хугацаанд “Адмирал Кузнецов” хөлөг онгоцон дээр байрлах нисэх онгоцууд 420 удаа байлдааны нислэг үйлдэж, террористуудын ашиглаж байсан 1000 гаруй объектыг устгасан байна.

Х.Сарнай