Хоёр жилийн хугацаанд 10 мянга гаруй судар “дээлээ солив”
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Номын баринтаг” төслийн хүрээнд Монголын Үндэсний номын сангийн сан хөмрөгт буй 35 мянган баринтаггүй болон хэт хуучирсан, баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон соёлын үнэт өв ном сударт баринтаг хандивлах өдрийг зохион байгуулав.
Энэхүү төслийг БСШУЯ, Монголын Үндэсний номын сан, JCI Capital салбар байгууллага хамтран гэрээ байгуулж, 2015 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл хэрэгжиж эхэлсэн хоёр жилийн хугацаанд тус номын сангийн сан хөмрөгт буй 10 мянга гаруй ном судар, соёлын үнэт өв "шинэ дээл"-ээр гоёлоо.
Монголын Үндэсний номын сангийн Төвд номын сан хөмрөгийн эрхлэгч Т.Баярлах хэлэхдээ, “Манай номын сан хөмрөгт нийт нэг сая гаруй эртний ховор хуучин ном судрын дотор Энэтхэг, Төвд, Монгол номт гурван улсын эрдэмт мэргэдийн зохиосон, орчуулсан, түүхэн сурвалж, номын урлаг талаасаа хосгүй үнэтэйд тооцогдох алт, мөнгө, есөн эрдэнээр бичсэн, модон бараар хэвлэсэн ном судар олноор хадгалагддаг. Үүний 35 мянга орчим ном судар нь баринтаггүй, хуучирч муудсан нэн даруй солих шаардлагатай. Мөн номын сангийн шинэ барилгын ажил эхэлж нүүдэл, шилжүүлэг болоход баринтаггүй болон муудсан баринтагтай ном гэмтэх, алдагдах, устах өндөр эрсдэлтэй. Тиймээс олон нийт, иргэд, байгууллага, оюутан сурагчдыг энэхүү төслийг дэмжин оролцохыг уриалж байна” гэв.

Энэ үеэр ЦССҮТ-ийн 70 гаруй эмч, ажилтан 108 ширхэг номын баринтаг урласныг тус төвийн дарга Н.Эрдэнэбаяр гардуулсан юм. “Цусаа бэлэглэх өдөр”-ийн хүрээнд энэ сарын 03-нд Монголын Үндэсний номын сангийн нийт ажилчид ЦССҮТ-д цусаа хандивлаж, донорын эгнээнд нэгдсэн бол ЦЦСҮТ-ийн эмч, ажилчид түүхийг хойч үедээ өвлүүлэхэд ийнхүү хувь нэмэр орууллаа.
Номыг дээдлэн хүндэлж ирсэн монгол уламжлалыг сэргээн 108 ширхэгээс дээш баринтаг хандивласан ЦССҮТ, 79 дүгээр сургуулийн Бага ангийн заах аргын нэгдэл, Техник, технологийн дээд сургууль, “Тэмүүжин өрлөг” бүрэн дунд сургуулийн хамт олонд тус номын сангаас талархал гардуулав.
Гурван жил үргэлжлэх төслийн хүрээнд нийт 35 мянга орчим ном судрыг шинэ баринтаг, дээлтэй болгох юм.
Дашрамд дурдахад, номын баринтаг хандивлагч нар тус номын сангийн Үнэт ховор номын музейгээр зочилж, дэлхийд хосгүй Алтан, Мөнгөн Ганжуур, Данжуур тэргүүтэн судар номын үзэсгэлэн, монголчуудын номын гайхамшигт өв соёлтой танилцсан юм.

Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал