Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороо байгуулагдаж, анхдугаар хурлаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-25 13:56:53
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороо байгуулагдлаа. Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг байгуулсан билээ.
Энэхүү тогтоолын дагуу Сэлэнгэ аймгийн сонгуулийн хороог дараах 9 хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.
Үүнд:
1.Аймгийн Сонгуулийн хорооны даргаар аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Э.Оюунболд
2.Аймгийн Сонгуулийн хорооны Нарийн бичгийн даргаар Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Бямбаа
3.Аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа
4.Аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц
5.Аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга П.Оюун
6.Аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа
7.Аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжав
8.Аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр Сүхбаатар сумын МСҮТ-ийн захирал Д.Загдгочоо
9.Аймгийн Сонгуулийн хорооны гишүүнээр Сүхбаатар сумын 5-р дунд сургуулийн захирал Б.Болд нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан юм.
Тус Сэлэнгэ аймгийн Сонгуулийн хороо нь 04 дүгээр сарын 21-ний өдөр анхны хурлаа хийлээ. Тус хурлаар аймгийн Сонгуулийн хорооны ажлын төлөвлөгөө батлах тухай, сумдын сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай болон бусад асуудлыг хэлэлцэн баталлаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻