Кибер халдлага хийхэд ашигладаг 9000 орчим сервер Зүүн Өмнөд Азид байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛИОН. /Reuters/. Зүүн Өмнөд Азийн улс орнуудад вирус халдварласан 9000 орчим сервер байгааг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполын албаны хүмүүс удирдан явуулсан судалгаагаар олж тогтоожээ.
Уг судалгааг тус бүс нутгийн кибер аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон мөрдөн шинжээчидтэй хамтран хийсэн байна.
Судалгааны тайланд дурдсанаар, найман улс, тэдгээрийн дотор Вьетнам болон Индонезид кибер халдлага хийхэд ашигладаг 8800 орчим сервер байгаа аж.
270 цахим хуудас, үүний дотор засгийн газрын агентлагуудын цахим хуудсуудыг хакердахын тулд вирус халдаасан болохыг олж тогтоосон байна.

Г.Доржханд