Оросын сургуульд гар бөмбөг дэлбэрсний улмаас 1 хүүхэд амиа алдаж, 11 хүүхэд гэмтжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-25 09:53:50

МАХАЧКАЛА. /Xinhua/. ОХУ-ын өмнөд нутгийн Бүгд Найрамдах Дагестан улс дахь нэгэн сургууль дотор гар бөмбөг дэлбэрсний улмаас 1 хүүхэд амиа алдаж, 11 хүүхэд гэмтсэн тухай Дотоод хэргийн яам мэдээллээ.

Уг гар бөмбөгийг нэгэн сурагч мэдээлэл зүйн хичээлийн үеэр авчирч, анги дотроо дэлбэлсний улмаас ийнхүү хүний амь эрсэджээ.

Шархадсан 10 хүүхдийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд 3 хүүхдийн биеийн байдал маш хүнд байна.
Уг тэсрэх төхөөргийг хаанаас авсан, яагаад сургууль дээр авчирсан талаар байцаан шалгаж байгаа ажээ.  

Дагестан нь Хойд Кавказ дахь босогчдын голомт бөгөөд Ойрхи Дорнодын мөргөлдөөн болж буй бүс нутагт ойрхон оршдог тул сүүлийн жилүүдэд тус Бүгд Найрамдах улсад террорист халдлагууд олонтоо гарах болжээ. Харин энэ удаад сургуульд гарсан дэлбэрэлт нь санамсаргүй явдал байсан уу эсвэл террорист халдлага байсан уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. 

Х.Сарнай 
 




 

 


相关新闻