Сэлэнгийн бяцхан мисс алтан титэм хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Олон Улсын Хүүхдийн Форумаас Гүрж улсын Батуми хотноо зохион байгуулсан “BEST PRINCESS OF THE WORLD-2017” Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Сэлэнгэ аймгийн “Тэргүүн Мисс” Жаргалсайханы Сувд алтан титмийн эзэн болсон байна.
Энэхүү бяцхан миссийн тэмцээнд оролцохоор Монгол Улсаа төлөөлөн “LITTLE MISS WORLD-2015” Дэлхийн миссийн тэмцээний “Үндэсний ялагч”, “Бяцхан мисс-2015” Улсын уралдааны “Тэргүүн мисс” Ц.Мичидмаа, Сэлэнгэ аймгийн “Тэргүүн мисс” Ж.Сувд нар оролцохоор энэ сарын 15-ны өдөр Гүрж улсыг зорьсон билээ.
Тэгвэл өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдсан энэхүү тэмцээний 4-7 насны ангилалд бяцхан кино од Ц.Мичидмаа тэргүүн миссээр, 8-10 насны ангилалд Сэлэнгийн Ж.Сувд топ модель, нөхөрсөг миссээр тус тус шалгарсан байна.
Тус тэмцээний гол утга нь үндэснийхээ хувцасыг хэрхэн өмсөж амьлуулах явдал байсан аж. Ингээд бяцхан мисс Ж.Сувд маань монгол үндэсний 19 төрлийн загварыг харуулсан хувцас өмсөж оролцон шилдэг топ моделиор шалгарч, алтан титмийн эзэн болжээ.

Ч.Отгонцэцэг