Өгөх сэтгэлийг өөрөөсөө бий болгох аян таван айлыг гэртэй болголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРТус аянд Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Санхүү Төрийн сангийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Санхүүгийн хяналт аудитын алба, Баянхонгор аймгийн Татварын хэлтэс, Аудитын газар, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Орон нутгийн өмчийн газар, Монгол банк, Банкуудын холбоо, Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо, сумдын санхүүгийн мэргэжилтэн болоод ААН, төсөвт байгууллагын нягтлан бодогч нар идэвхтэй оролцож 8 орчим сая төгрөгийг цугларуулжээ.
Цугларсан мөнгөөр гэр оронгүй, үерт гэрээ алдсан, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг таван айлд иж бүрэн таван ханатай гэрийг барьж өглөө.
Б.Мөнхзул