Террорист халдлагад өртсөн гэж хуурамчаар мэдүүлэн нөхөн төлбөр авсан гэр бүлийн хоёрт ял оноожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-04-20 13:22:04

ПАРИС. /TASS/. Францын зүүн өмнөд нутгийн Грас хотын шүүх 2016 оны 7 дугаар сарын 14-нд Ницца хотод болсон террорист халдлагад өртсөн гэж хуурамчаар мэдүүлэн мөнгөн олговор авсан эхнэр нөхөр хоёрыг хорих ялаар шийтгэжээ. Энэ тухай AFP агентлаг мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, нөхөрт нь 5 жил, эхнэрт нь 4 жилийн хорих ял оноожээ. Түүнчлэн ял эдэлснийхээ дараа эрэг орчмын Альпын департаментын нутаг дэвсгэрт амьдрахыг хоригложээ. Ниццад болсон терририст халдлагын золиос болсон гэсэн хуурамч нотолгоогоор нөхөн төлбөр авахынхаа өмнө гэр бүлийн хоёр Парист болсон террорист халдлагыг далимдуулан мөн ийм луйвар хийж амжжээ.

Луйварчдыг хуурамч баримтаар нөхөн төлбөр авсныг нь илрүүлж, 2016 оны 12 дугаар сард тус бүр 30 мянган еврогоор торгосон байна. Мөн нөхөрт нь 6 жилийн, эхнэрт нь 3 жилийн хорих ял оноож байжээ. Харин давж заалдах өргөдөл өгсөнтэй холбоотойгоор энэхүү шийдвэрийг түдгэлзүүлсэн аж.

Тэр хоёр эхний ялаа авахаас өмнө Ниццад болсон шинэ террорист халдлага гарсныг далимдуулан өөрсдийгөө террористуудын золиос болсон гэж дахин хандсан байна. Террористын жолоодож явсан ачааны машинд дайруулан 86 хүн амиа алдсан тэр мөчид гэр бүлийн хоёр Ницца хотын төв эмнэлэгт очиж "террорист халдлагад өртсөн" гэж өргөдөл бичиж байсан гэнэ.
О.Барс 

 

相关新闻