Энэтхэгийн эрх баригч намын удирдлагыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-19 17:26:05
 
ШИНЭ ДЕЛИ./BBC/. XVI зууны үеийн лалын шашны сүмийг нураан устгасан явдалд холбогдуулан эрх баригч Бхаратия Жаната намын /BJP/ дээд удирдлагыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шийдвэрийг Энэтхэгийн Дээд шүүх гаргажээ.

Тус намын даргаар ажиллаж байсан Лал Кришна Адвани болон түүний хамтран зүтгэгчдийн хувьд дээрх шийдвэр нь ихээхэн сөрөг үр дагавартай байж магадгүй юм.

Дээд шүүх уг хэргийг хоёр жилийн дотор эцэслэн шийдвэрлэнэ гэж мэдэгджээ.
 
1992 онд Аяодхиа хот дахь Бабри сүмийг хиндү шашинтан хэсэг хүмүүс нураан сүйтгэхэд тус намын удирдлагуудын хэлсэн үг нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

Тухайн үед энэ хэргээс үүдэн дэгдсэн эсэргүүцлийн үймээн самууны хөлд өртөн 2000 хүн амиа алдсан байна.

Уг сүм баригдсан газар нь хиндү шашинтнуудын маш их хүндлэн дээдэлдэг Лорд Рам гэдэг бурхны мэндэлсэн газар бөгөөд XVI зууны үед лалын шашинтнууд хиндү шашны сүмийг нураан суурин дээр нь өөрсдийн сүмийг барьсан гэж үздэг ажээ.

Х.Сарнай 

 


 

相关新闻