Н.Номтойбаяр: Багш, эмч нарын цалингийн зээлийн хүүг бууруулахаар ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн 2016 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
НДҮЗ-ийн шинэчилсэн бүрэлдэхүүнийг УИХ өнгөрсөн оны 12 дугаар сард баталсан. Уг бүрэлдэхүүнд ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар зэрэг есөн хүн багтжээ. Зөвлөл бүрэлдсэнээс хойш таван удаа хуралдаж, 42 асуудал хэлэлцэж, 33 тогтоол баталсан байна. Нэн тэргүүнд өмнөх НДҮЗ-ийн гаргасан шийдвэр, тогтоолуудад шалгалт хийсэн хэмээн ХНХ-ын сайд Н.Номтойбаяр танилцуулгынхаа эхэнд онлов.
Тэрбээр,“Нийгмийн даатгалын санд 2016 оны жилийн эцэст 1.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Үүний 1.8 тэрбум буюу 103 хувиар биелүүллээ. Энэ нь ДНБ-ний 7.6 хувьтай тэнцэж байгаа юм. Нийгмийн даатгалын байгууллага үйл ажиллагаандаа 1.7 тэрбум төгрөг зарцуулж, батлагдсан төсвөөс 44.5 тэрбумыг хэмнэсэн. Одоогоор Монгол Улсын нийт хүн амын 95.3 хувь нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамарч байна. Тайлангийн жилд Тэтгэврийн даатгалын сангаас өндөр настны, хөгжлийн бэрхшээлтэй иргэний болон тэжээгчээ алдсаны болон цэргийн албан хаагчийн тэтгэвэр авч байгаа 371.6 мянган иргэнд сард 120 тэрбум буюу жилд 1.3 их наяд төгрөг олгосон.
Түүнчлэн НДҮЗ тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан. Харин энэ оноос цалингийн зээлийг үе шаттай бууруулахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд 42 мянган эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг 18 хувь болгохоор холбогдох судалгааг хийж байна” хэмээв.
ХНХЯ, ЭМНДЕГ-аас Нийгмийн даатгалын санд хоёр шатлалтай шалгалт хийсэн. Шалгалтын нэгдүгээр шатанд 1 тэрбум 170 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Үүний 840 орчим сая төгрөг нь хууль зөрчиж тэтгэвэр өндөр тогтоосон, 200 гаруй сая төгрөг тэтгэврийг хуульд зааснаас багаар тогтоосон байжээ. Үүнд нийгмийн даатгалын 136 байцаагч нэр холбогдож байгаа бөгөөд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр ажиллаж байгаа. Мөн 15 мянган иргэнд итгэмжлэлээр тэтгэвэр олгодог байна. Үүний 30 гаруй хувь нь буюу 5 мянган иргэн нь нас барсан иргэний нэр дээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн байсныг илрүүлсэн.
Түүнчлэн барилгын аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын санд 20 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Барилгын салбарын аж ахуйн нэгжүүд нийгмийн даатгалын санд их хэмжээний өр үүсгэж, түүнийгээ өндөр үнэтэй барилга шахах замаар төлдөг жишиг байгаа гэдгийг ХНХ-ын сайд дурдаад, “Энэхүү үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө ажиллах болно” гэлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал