Хүний дархлал хомсдолын вирус нь цусан дахь эс дотор нуугдаж байдгийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2017-04-19 11:44:27
 
ВАШИНГТОН./VOA/. ДОХ-ыг эмчлэх арга замыг олох нь улам хэцүү болоод байсан билээ. ДОХ өвчнийг үүсгэгч хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/ нь цусан дахь нэгэн эс дотор нуугдаж, аливаа эмчилгээнд өртдөггүй болохыг эрдэмтэд илрүүлсэн байна.

Эдгээр эсүүдийг макрофаг гэдэг бөгөөд хүний тархи, ясны чөмөг, элэг, уушгин дахь дархлааны тогтолцооны нэг хэсэг юм. Цусан дахь эсүүд гадны биетүүдийг устгасны дараа эдгээр цусны том цагаан эсүүд нь цэвэрлэгээ хийдэг байна. Тэдгээр нь үхсэн эсүүд, гадны бодисууд, хорт хавдрын эсүүд болон эрүүл эсүүдэд хэрэггүй болсон элдэв бодисуудыг хүрээлэн авч устгадаг. Үүний сацуу ХДХВ-ийг дотроо нууж байдаг гэнэ.  

Хавдар болон ДОХ-ын вирусийн эсрэг эм нь ДОХ-ын вирусийг илрүүлэх боломжгүй хэмжээнд хүртэл дарангуйлдаг боловч эмчилгээ зогсмогц вирус буцаад идэвхждэг байна. Энэ нь ДОХ-ын вирусийн довтолгоонд өртөн устдаг дархлааны Т эсүүдийг агуулж байдаг гэж үздэг вирусийн нөөцлүүртэй холбоотой аж. Ийм учраас Т эсүүдийн нөөцлүүрийг устгах арга замыг олохын тулд маш олон судалгаа хийгджээ. Мөн макрофагаас ХДХВ-ийг салган устгах арга замыг олох ёстой юм.

Дээрх нээлтийн талаарх материалыг Хойд Каролина муж улсын Эм зүйн сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхимийн судлаачид "Nature Medicine" сэтгүүлд нийтэлжээ.

Х.Сарнай 
 
 

相关新闻