Аляскийн эрэг рүү нэвтэрсэн Оросын бөмбөгдөгч онгоцуудыг даган нисч, буцаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-19 10:07:05

НЬЮ-ЙОРК. /VOA/АНУ-ын армийн мэдэгдсэнээр, Аляскийн эрэг орчмын олон улсын агаарын орон зайд нэвтрэн орсон Оросын хоёр бөмбөгдөгч онгоцыг илрүүлэн, тэдгээрийг дагалдан нисч, буцаасан байна.

 

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Гэри Росс мэдэгдэхдээ АНУ-ын агаарын цэргийн хүчний F22 Раптор онгоцууд Оросын ТУ-95 бөмбөгдөгч онгоцуудыг өнгөрсөн даваа гарагт илрүүлэн замаас нь саатуулж, байрлал руу нь буцаасан гэлээ.

 

Уг ажиллагааг мэргэжлийн түвшинд аюулгүйгээр гүйцэтгэсэн байна. Хойд Америкийн Агаарын хамгаалалтын хяналтын алба агаарын орон зайг хамгаалалтанд авчээ.

 

Оросын хоёр нисэх онгоц Аляскийн хойгийн Кодиак арал дээгүүр нисэхдээ 160 км зайг туулсан байна. Харин Америкийн сөнөөгч онгоцууд Оросын бөмбөгдөгч онгоцуудыг 12 минутын турш даган ниссэн бөгөөд эцэст нь бөмбөгдөгч онгоцууд Оросын зүүн нутаг руу буцсан байна.  

 

Х.Сарнай


 

相关新闻