Арвайхээр сумын түүхэн ойг иргэдийн хандиваар тэмдэглэн өнгөрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хот үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн баярыг 7 сарын 27, 28-ны өдрүүдэд тэмдэглэх бөгөөд түүхэн ойгоо угтаж бүтээн байгуулалтын олон ажлыг төлөвлөөд байгаа аж.
Тодруулбал гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, баг тус бүрт амралт, тоглоомын бичил талбай байгуулах, Арвайхээрийн Хүндэтгэлийн цагаан хаалгыг засварлаж, орчныг тохижуулах, гэр хорооллын хашаа, хаалгыг будаж сэргээх, орон сууцнуудын орцны хаалгыг соронзон кодтой болгох зэрэг ажлуудыг хийнэ. Эдгээр ажилд 200 гаруй сая төгрөг орох бөгөөд иргэдийн хандив, тусламжаар хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Мөн орон нутгийн төсвөөр “Арвайхээр” соёл, амралтын хүрээлэнд навчин чимэглэл хийх, нийтийн эзэмшлийн зам талбай, хайсыг будаж сэргээх, цэцгэн мандал байгуулах, шилдэг тохижилттой аж ахуйн нэгж, байгууллагыг болзолт уралдаанаар шалгаруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Хандиваар хийж гүйцэтгэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар Арвайхээр сумын Засаг даргын орлогч Ц.Хоролсүрэнгээс тодруулахад “Төсөвт байгууллагуудын албан хаагч бүр нэг өдрийн цалингаа хандивласан. Аймгийнхаа бизнесмэнүүд, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлтэй хамтарч ажиллаж байна. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Улаанбаатар хотод хандив цуглуулах ажлыг зохион байгуулж байгаа” гэв. Түүнчлэн “Баг бүрт гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, тоглоомын талбай байгуулахаар төлөвлөсөн ч төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй, зөвхөн хандивын хөрөнгөөр хийх учраас тооцоолсон хэмжээнд хүрэх эсэхийг мэдэхгүй байна” гэлээ.
Арвайхээрийн түүхэн ойд зориулсан нийт арга хэмжээнд 800 гаруй сая төгрөг зарцуулах урьдчилсан төлөвлөгөөтэй байгаагаас бүтээн байгуулалтын ажилд 400 орчим сая төгрөгийг зарцуулна.
Арвайхээр хотын үүслээс товч сонирхуулахад Сайн ноён Дашдэндэв 1707 онд өөрийн албат ардыг хуваан дүү Цэрэндашид өгч, өөр нэг засаг хошуу байгуулсан бөгөөд хошууны хамжлага ард Онги голын сав газраар нутаглан засаг захиргааг үүсгэсэн түүхтэй аж. Хожим 1726-1727 онд Дэлгэрэх булаг хэмээх газар модон дуган барьснаар өнөөгийн Арвайхээр хотын анхны шав тавигдсан байна.

Б.Батчимэг