Сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь төсөл хэрэгжих шалтгаан болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” нь төслийн хүрээнд Сэлэнгэ аймагт “Аймгийн Сүрьеэгийн тасгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” дэд төсөл хэрэгжихээр боллоо.
“Аймгийн Сүрьеэгийн тасгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах нь” төслийг Сэлэнгэ аймгийн “Иргэний нийгмийн байгууллагууд” холбоо хэрэгжүүлэх аж.
Сэлэнгэ аймагт сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь дээрх төслийг хэрэгжүүлэх гол шалтгаан нөхцөл болж байгаа юм. Тус төсөл хэрэгжсэнээр энэхүү үзүүлэлт буурч, үр дүнгээ өгнө гэж аймгийн зүгээс харж байгаа аж. Тус холбоо нь Сэлэнгэ аймгийн 27 төрийн бус байгууллагыг нэгтгэсэн байгууллага юм. Төслийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ш.Оргил, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ж.Батсайхан, ЭМГ-ын дарга Ж.Од нар оролцлоо. Энэхүү төслийг хэрэгжүүлэх “Санамж бичиг”-т аймгийн Засаг дарга Ш.Оргил, “Нийгмийн хариуцлагын төлөөх түншлэл” сүлжээний зохицуулагч Г.Ундрал, Сэлэнгэ аймгийн “Иргэний нийгмийн байгууллагууд” холбооны тэргүүн Ж.Саранцэцэг нар гарын үсэг зурлаа.

Ч.Отгонцэцэг