Колумбад диско бүжгийн үеэр гранат дэлбэрч, 36 хүн шархаджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБОГОТА. /TASS/. Колумбын баруун өмнөд нутгийн Валье-дель-Каука мужид диско бүжиг болж байх үеэр гранат дэлбэрсний улмаас наад зах нь 36 хүн шархаджээ. Энэ тухай засгийн газрын төлөөлөгч мэдээллээ.
Түүний хэлснээр, шархадсан дөрвөн хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
“Гранат дэлбэрэх үед чихрийн нишингэ тариалдаг тариачид диско бүжгэнд оролцож байсан” гэж мэдээллийн EFE агентлаг Альвара Кардосо районы цагдаагийн даргын хэлснийг иш татжээ.
Мужийн удирдлагын мэдээлснээр, энэ болсон хэрэг явдлын шалтгаан нь тэнд байсан гранат, дэлбэрэх зүйлүүдтэй хэн нэгэн хүн болгоомжгүй харьцсанаас болсон гэж үзэж байгаа аж.
Болсон хэрэг явдлыг мөрдөн шалгах ажиллагаанд тус болох мэдээлэл өгсөн хүнд 3,5 мянган долларын мөнгөн шагнал амлажээ.
О.Барс