Хөлөг онгоц барьцаалахаар завдсан 2 далайн дээрэмчинг устгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОГАДИШУ. /VOA/. Сомалийн албаны хүний мэдээлснээр, бямба гарагт тус улсын тэнгисийн цэргийн хүчнийхэн олон улсын усан хилийн дотор явж байсан хөлөг онгоцыг барьцаалахыг оролдсон хоёр далайн дээрэмчний нэгийг нь буудан хороож, нөгөөг нь шархдуулсан байна.
Хагас автономит эрхтэй Пунтланд мужийн далайн дээрэмчдтэй тэмцэх албаны ажилтан Ахмед Абдулахи-гийн мэдээлснээр, Адены булангийн орчимд явж байсан хөлөг онгоц руу 8 далайн дээрэмчин суусан завь ойртон ирсэн бөгөөд тэнгисийн цэргийн хүчнийхэн гал нээх үед дээрх хоёр хүн тэдний дунд байсан аж.
Бусад далайн дээрэмчид зугтаж амжжээ.
Далайн эргийн Санааг мужийн Дурдуругийн оршин суугчид ням гарагийн өглөө далайн эргийн орчмоос дээрх хоёр дээрэмчний цогцсыг олсон байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд намжаад байсан далайн дээрмийн хэрэг сүүлийн хэдэн долоо хоногт дахин сэргэжээ.
Х.Сарнай