Хүн хөнөөж байгаагаа Facebook-ээр цацсан этгээдийг эрэн сурвалжилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-04-17 11:04:27
ЛОНДОН. /ВВС/. АНУ-ын Кливленд хотын цагдаа нар Facebook Live-ын тусламжтайгаар аллага үйлдэж байгаагаа Фейсбүүкээр цацсан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг эрэн сурвалжилж байна.

Сэжигтэн этгээд болох африк гаралтай АНУ-ын иргэн Стив Стивенс нь зэвсэглэсэн, маш аюултай этгээд гэж цагдаагийн цахим хуудсанд болон твиттерт анхааруулжээ.

Стивенс шууд эфирээр “өөр бусад олон аллага үйлдсэн” гэдгээ зарласан байна.

Цагдаа нар дээрх мэдээллийг нягтлан шалгаж байна. Одоогоор гэмт хэрэгтний гарт амиа алдсан бусад хохирогчдын талаар мэдээлэл алга.

Эрэн сурвалжлах ажиллагаанд Холбооны мөрдөх товчоо оролцож байна гэж ABC телевизийн суваг мэдээллээ.
О.Барс 

 

相关新闻