Шри-Ланкт хогон овоо нурсны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-17 10:29:43
КОЛОМБО. /ВВС/. Шри-Ланкийн хамгийн том хот болох Коломбын захад орших асар их хэмжээний хогон овоо айл өрхүүдийн орон гэрийг дарж нурсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 26 болж нэмэгджээ. Тэдний зургаа нь хүүхэд байв.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гал гарсны дараа 90 м өндөр хогон овоолго нурсан байна.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, 150 орчим айлын гэр орон хогонд дарагдан эвдэрч нуржээ. Хогонд дарагдсан байшин барилгуудын нуранги дороос хэд хэдэн хүний цогцос олдсон байна.

Хогон овоолго дахиад ч нурж болзошгүй гэж Шри-Ланкийн Засгийн газар анхаарууллаа.
Хогийн цэгийн ойролцоо амьдарч буй 600 орчим оршин суугчийг өөр газар руу нүүлгэхээр төлөвлөж байна.

Хуримтлагдсан их хог хүмүүсийн аюулгүй байдалд эрсдэл учруулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж оршин суугчид мэдэгдэж, хогийн цэгийг цэвэрлэж зайлуулахыг засгийн газраас нэг бус удаа хүсч байжээ. Тус хогийн цэгт өдөрт  800 тонн хог зөөн авчирдаг гэнэ.

Өнгөрсөн сард Этиопын нийслэл Аддис-Абаба хотод хогон овоо нурсны улмаас 113 хүн амиа алдсан байна.
 
Г.Доржханд
 
 

相关新闻