Сирид иргэдийг нүүлгэн шилжүүлж байсан автобусны цуваа дэлбэрэлтэд өртөв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДАМАСК. /Reuters/. Сирийн сөрөг хүчнийхний хяналтад байгаа хотуудаас оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж байсан автобусны цуваа дэлбэрэлтэд өртжээ. Дэлбэрэлтийн улмаас наад зах нь 39 хүн амиа алдаж, хэдэн арван хүн шархадсан гэсэн мэдээлэл байна.
Өчигдөр Сирийн хойд нутгийн Алеппо хотод засгийн газрын хүчнийхний хяналтад байдаг бүсийн шалган нэвтрүүлэх цэгээр дамжин гарахаар автобусууд хүлээж байхад тэсрэх төхөөрөг ачсан тээврийн хэрэгсэл дэлбэрчээ.
Сирийн Засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Идлиб мужийн хот суурингуудын оршин суугчдыг өнгөрсөн баасан гарагаас нүүлгэн шилжүүлж эхэлсэн юм.
Сирийн төрийн мэдлийн телевиз уг дэлбэрэлтийг “террорист халдлага” гэж тодорхойлоод, сөрөг хүчнийхийг буруушаалаа.
“Сирийн хүний эрхийг ажиглагч” ТББ-ын мэдэгдсэнээр, уг дэлбэрэлтийн хариуд засгийн газрын хүчнийхэн Идлиб мужийн босогчдын хяналтад байдаг бүсүүдэд агаараас цохилт өгсөн байна.

Г.Доржханд