Дортмундын халдлагад холбоотой нэгэн этгээдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-13 02:34:16

БЕРЛИН. /Xinhua/. Германы хөлбөмбөгийн алдартай багуудын нэг болох “Боруссия Дортмунд" багийн тоглогчид сууж явсан автобусны хажууд мягмар гарагт дэлбэрэлтүүд болсонтой холбогдуулан тус улсын мөрдөгчид нэгэн этгээдийг баривчилжээ.

Герман улсын баруун нутгийн Дортмунд хотын цэнгэлдэх хүрээлэн рүү автобус явж байхад гурван удаа дэлбэрэлт болсон билээ. Дэлбэрэлтийн улмаас автобусны цонхнууд хагарч, “Боруссия Дортмунд” багийн 26 настай испани тоглогч Марк Бартрагийн бугуйн яс нь хугаран хагалгаанд орсон юм.

Тус улсын Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэхдээ “сэжигтэн этгээд лалын хэт давруу үзлийн нөлөөнд автсан байж магадгүй” гэв. Түүний хэлснээр, гар хийцийн тэсрэх төхөөргүүдийн хэлтэрхийнүүд 100 м гаруй хол газарт цацагджээ.

Мөн Сирид байрлуулсан тагнуулын нисэх онгоцуудаа буцаан татаж, АНУ-ын цэргийн баазыг хаахыг Германд уриалсан агуулга бүхий бичиг хэргийн газрын ойролцоогоос олдсон гэж хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Г.Доржханд

 

 

相关新闻