Эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2017-04-12 14:44:43
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ НҮБ-ын санаачилгаар хэрэгжиж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” сургалт Улаанбаатар хотод боллоо. Уг сургалтад Нийслэлийн Онцгой байдлын газар, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид болон гамшгаас хамгаалах улсын албадын нийт 26 оролцогч хамрагдсан юм.

Үүнд Орхон аймгаас Онцгой байдлын газрын офицерууд болон Хотын захирагчийн алба, Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, аймгийн ЗДТГ-ын зарим ажилтнууд хамрагдлаа.  Энэхүү сургалт нь “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачлагад Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгууд нэгдэн орсон бөгөөд зайлшгүй шаардлагатай 10 зүйлс буюу 10 үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхийн төлөө стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахад чухал үүрэгтэй юм. Тодруулбал, гамшигт эрсдлийг ойлгох, удирдах засаглалыг бэхжүүлэх, эрсдлийг бууруулах үйл ажиллагаанд хөрөнгө оруулах, сэргээн засах, сайжруулах үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, олон улсын түшнлэл хамтын ажиллагааг бэхжүүлэх нь гамшигт бэлэн байх гол зорилт юм.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻