Сирийн дүрвэгсдийн тоо 5 саяас давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖЕНЕВ. /ANADOLU/. 2011 оноос хойш үргэлжилж буй Сирийн иргэний дайны улмаас тус улсаас дүрвэн гарсан хүмүүсийн тоо 5 саяас давжээ. Энэ тухай НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар мэдээллээ.
Тус газрын мэдээлснээр, 2018 гэхэд хүрэлцэн ирсэн бүх дүрвэгсдийн 10 хувийг байрлуулах шийдвэрийг гаргасан бага хурлаас хойших хугацаанд 500 мянган дүрвэгсдээс ердөө 250 мянгыг нь байрлуулж чаджээ.
Женевт болсон тус бага хуралд 92 орны төлөөлөгч, 10 Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ-ын харьяа 9 газар, 24 төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцсон байна..
НҮБ-ийн дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Филиппо Гранди дүрвэгсдийг хамгаалахын тулд тэднийг байрлуулах нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд, олон улсын хамтын нийгэмлэгт хандан 2017 онд энэ чиглэлд хүчин чармайлтаа идэвхжүүлэхийг уриалжээ.
О.Барс
.