Австралийн хойд нутагт хар салхи ойртон ирж байгааг анхааруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНКАНБЕРРА./BBC/. Хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан бэлтгэлтэй байхыг Австралийн хойд нутгийн оршин суугчдад анхаарууллаа.
Халуун орны хүчтэй шуурга аажмаар шилжиж, Австрали болон Индонезийн дунд орших Арафура тэнгист хуримтлагдан хүчээ авч байна.
Мягмар гарагт хоёрдугаар зэрэглэлд багтдаг хүчтэй хар салхи болж магадгүй гэж Австралийн Цаг уурын хүрээлэн анхааруулжээ. Жижиг арлууд болон далайн эрэг хавийн газруудад хүчтэй бороо орж, салхи шуурга дэгдэж болзошгүй тул бэлтгэлтэй байхыг оршин суугчдад анхааруулсан байна.
Хар салхины төв нь мягмар гарагийн үдээс хойш Тиви арлын баруун хэсгээр дайран өнгөрч магадгүй байгаа аж.
Хэрэв цаг агаарын энэ үзэгдэл урьдчилсан таамагласны дагуу болсон тохиолдолд уг салхийг “Фрэнсис” хар салхи гэж нэрлэх ажээ.
Хоёр долоо хоногийн өмнө Квинслэнд муж улсад хар салхины дөрөвдүгээр зэрэглэлд багтах “Дебби” хар салхи болж хөрсний нуралт үүссэний улмаас 6 хүн амиа алдсан билээ.
Х.Сарнай