Хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-10 19:36:29

Дорнод /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдлын нэг сарын аян Дорнод аймагт үргэлжилж байна. Энэ хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын мэдлэг мэдээллийг олон нийтэд түлхүү өгөхийг зорьж байна гэж зохион байгуулагчид ярив.

Аяныг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн дарга, аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахалж, ХХҮГ, ЭМГ, МХГ, Дорнод Политехникийн коллеж, МҮЭ-ийн Дорнод салбар зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна.

Аяны хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай болон хөдөлмөрийн харилцааны сургалтууд, ХАБЭА-н тухай хуулийг сурталчлах, мэдлэг сорих АХА тэмцээн, зөвлөн туслах ажил, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, төлөвлөгөөт ажил хийх юм. Мөн үйлдвэрлэлийн ослоор нас барагсдын дурсгалын хүндэтгэх нийгмийн ажлыг ЕБС-иудын дунд явуулна.

Д.Дэлгэрмаа

相关新闻