Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2017-04-10 14:27:06

БЭЭЖИН./ChinaDaily/. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх нь 2016 онд урьд урьдын жилүүдийнхээс эрс нэмэгдсэн гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик НҮБ-ын тайлангаас иш татан мэдэгдлээ.

Түүний хэлснээр, цэвэр технологийн салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 23 хувиар буурсан хэдий ч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл  нэмэгджээ.

Нийт цахилгаан эрчим хүчинд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ 2015 онд 10.3 хувь байсан бол өнгөрсөн онд 11.3 хувь болж нэмэгдсэнээр 1.7 гигатонн нүүрсхүчлийн давхар исэл агаарт цацагдахаас сэргийлж чадсан байна.

Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь нар, салхи, биомасс, бороо, далайн түрлэг болон газрын гүний дулаан зэрэг эх үүсвэрээс гарган авсан эрчим хүч юм.

Г.Доржханд

 

相关新闻