ЭЕШ-ын бүртгэл 80 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын Үнэлгээний төв /БҮТ/-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар 2017 оны ЭЕШ-д 31 мянга гаруй хүүхэд бүртгүүлсэн бөгөөд ирц 80 хувьтай байна.
2017 оны байдлаар улсын хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар ангийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Үүнд гадаадад төгсөж байгаа болон өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо гараад буй.
ЭЕШ өгч байгаа шалгуулагчид өмнө нь орос хэл, англи хэл, монгол хэлний шалгалтын тестийг бөглөдөг байсан бол энэ жилээс эхлэн сонсох чадварын шалгалтыг давхар өгөхөөр болсон. Энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 14-ны 18:00 цагт дуусна. Шалгалт эхэлтэл дахин нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг БҮТ-өөс сануулж байна.
Ж.Болор