Норвегичүүд дэлхийд анх удаа усан онгоцны туннель барина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМОСЛО. /AP/. Норвеги улс дэлхийд анх удаа тэнгисийн туннель барих төлөвлөгөөгөө пүрэв гарагт танилцуулжээ.
Уг хонгил нь уулан дундуур нэвт дайрч гарах бөгөөд агуу викингчүүдийг ч эмээлгэдэг байсан далайн давалгаанаас тойрсон зам юм.
Уг байгууламж Норвегийн хойд нутгийн Стадийн хойгийг аюулгүйгээр тойрч өнгөрөхөд зориулагдсан бөгөөд хонгилын урт нь 1,7 км, өргөн нь 36 м байх юм.
Норвегийн Тээврийн сайд Кетил Солвик-Олсен 2018-2029 онд хэрэгжүүлэх зам тээврийн салбарын төлөвлөгөөг танилцуулах үеэрээ “Стад туннелиэр явах усан онгоцуудыг дээрх хугацаанд үйлдвэрлэсэн байх болно” гэж мэдэгджээ.
Хойд тэнгист хүчтэй салхи салхилдаг бөгөөд Стадийн хойгоор гарч буй хөлөг онгоцнууд салхи намдахыг хүлээх шаардлагатай болдог. Харин Стад туннелиэр 16 мянган тонн хүртэлх даацтай ачааны болон зорчигч тээврийн хөлөг онгоц зорчих боломжтой бөгөөд Скандинавын орнуудыг өмнөөс нь хойд зүгт холбодог хонгил байх юм.
Энэхүү төсөл нь 2,7 тэрбум крон буюу /295 сая евро, 315 сая ам.доллар/-ын өртгөөр хэрэгжих ажээ.
Х.Сарнай