Архигүй, тамхигүй Ховдчууд хэлэлцүүлэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЭнэ хөтөлбөр хоёр жилийн өмнө Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 154 дүгээр тогтоолоор батлагдсан юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ард иргэдэд архи, тамхины хор хөнөөлийг сурталчлах, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах, эрүүл, зөв аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд Нутгийн удирдлагын ордны хурлын их танхимд хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг аймгийн ИТХ, ЗДТГ, Жаргалант сумын ИТХ, ЗДТГ, Монгол ЭМ Импекс Концерн компани хамтран зохион байгууллаа.
Архигүй, тамхигүй Ховдчууд хөтөлбөрийн хэлэлцүүлэгт Засаг даргын дэргэдэх харъяа агентлагууд болон Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн төлөөлөл нийт 300-аад хүн оролцов.
Хэлэлцүүлгийн үеэр Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, аймгийн Залуучуудын холбоо, Ховд аймаг дахь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн салбар, Хөгжил-Политехник коллеж, Жаргалант сум, Монгол эм импекс концерн, Цагдаагийн газрын төлөөллүүд “Архигүй, тамхигүй Ховдчууд” хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа мэдээллээ.
Дээрх байгууллагууд, аж ахуй нэгжүүд хэрхэн хамтарч ажиллах,” Архигүй тамхигүй Ховдчууд”-ын төлөө цаашид зохион байгуулах асуудлуудаар санал солилцов.
А.Бямбасүрэн