Аймгийн Цагдаагийн газар шинэчлэгдсэн хуулиа хүлээн авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-05 13:41:23
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Шинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаа Төв аймгийн Зуунмод сумын Мөнх-Алдрын талбайд зохион байгуулагдлаа.  

Цагдаагийн албаны тухай хууль нь 10 бүлэг 97 зүйлтэйгээр шинэчлэгдсэн бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх,  нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн хэв журмыг хангах гэсэн гурван үндсэн чиг үүрэгтэй байхаар тусгаж, цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагааг уг хуулиар давхар баталгаажуулж өгчээ.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стандартыг дээшлүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагатай уялдуулах үүднээс болон цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ иргэнд хүндэтгэлтэй хандаж, иргэд олон нийтийн дэмжлэгийг авах, итгэлийг хүлээхийг эрмэлзэх зэрэг үүргийг уг хуульд тусгаж өгсөн байна.

Хуультай холбоотойгоор цагдаагийн албан хаагчдын тангараг өөрчлөгдөж, Төв аймгийн нийт 200 гаруй бие бүрэлдэхүүн болох албан хаагч шинэ тангарагаа өргөсөн юм.

Үүнээс гадна ёслолын арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газрын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, 100 гаруй иргэн оролцжээ.

Т.Есүхэйтөмөр

相关新闻