Амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны явц аймгийн төвд хамгийн бага хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-04 23:23:13

Дундговь/МОНЦАМЭ/ Өнгөрөгч баасан гаригт  орон даяар эхэлсэн өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа тав дахь өдрөө үргэлжилж байна. Арав хоног үргэлжлэх судалгааны явц  Дундговь аймгийн 15 сумын хэмжээнд өнөөдрийн байдлаар 40. 8 хувьтай байна. Судалгааны явцыг 21 аймгийнхтай харьцуулахад Дундговь аймгийн хувьд эхний гуравдугаарт явж байгааг ХХҮГ- аас мэдээлсэн юм.

15 сумаас хамгийн өндөр буюу 70 хувийн явцтай нь Баянжаргалан сум, харин аймгийн төвд хамгийн бага буюу 24 хувьтай байна.

 Аймгийн төвийн 3 мянга гаруй өрх судалгаанд хамрагдана. Үүнээс өнөөдрийн байдлаар 700 гаруй өрх судалгаа өгсөн байна. Нийт  11 тоологч аймгийн төвд ажиллаж байгаа бөгөөд  нэг тоологч 300 гаруй өрхөөс судалгаа авна гэж үзэхэд өдөрт 25- 30 өрхөөр орох шаардлагатай байгаа ажээ. Гэвч хаягийн давхардал гарах, бүртгэлтэй хаяг дээрээ тухайн айл өрх байхгүй байх, өдрийн цагаар ихэнх айл эзэнгүй таарах зэргээс нэг айлыг олон удаа эргэх, зарим иргэний бичиг баримт дутуу байгаа зэргээр  судалгаа удаашрахад нөлөөлөх  шалтгаан мундахгүй байгааг  тоологч нар хэллээ.

Т. Отгонтуяа 

相关新闻