Ховдод АН-ын гишүүдийн 62,5 хувь нь сонгуульд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-04-03 17:11:45

Ховд/МОНЦАМЭ/.Ардчилсан намын анхан шатны байгууллага удирдах ажилтны сонгууль Ховд аймагт явагдаж, Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хүрээнд бүх гишүүдээ цахим бүртгэлд оруулж, нийт сонгох эрх бүхий 10 мянга гаруй гишүүдээс 62,5 хувь нь  сонгуульд оролцсон байна.

Ховд аймгийн Ардчилсан намын хорооны даргын сонгууль онооны системээр явагдаж  аймгийн ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан 80,89 оноо,Ч.Чинбат 88,85 оноо авч, онооны дүнгээр аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ч.Чинбат ялсан байна.

Аймгийн Ардчилсан намын хорооны суудалд 193 хүн өрсөлдөж,164 хүн гарч, сумдын намын хорооны 300 гаруй нэр дэвшигч баталгаажсан байна.

Аймгийн төвийн сум болох Жаргалант сумын намын хорооны дарга 3 хүн нэр дэвшиж Капитал банкны Ховд салбарын захирал П.Батбаяр сонгуульд ялсан байна.Урьдчилсан байдлаар 10 гаруй суманд Ардчилсан намын даргын сонгууль амжилттай явагдаж байна.

А.Бямбасүрэн 

相关新闻