Туркийн шүүх зочид буудлын захиалга хийдэг booking.com сайтыг хаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН./BBC/. Туркийн арбитрын шүүхээс шударга бусаар өрсөлдөж байна гэсэн үндэслэлээр зочид буудлын захиалга хийдэг booking.com цахим хуудсыг хаах шийдвэр гаргажээ. Энэ тухай “Tursab” цахим хуудсанд мэдээлсэн байна.
Голландын интернет компанийг Туркийн аялал жуулчлалын агентлагуудын холбоо /Tursab/ "зочид буудал, онгоцны билет захиалахдаа монополийн эсрэг хуулийг зөрчиж байна" гэж үзэн шүүхэд өгчээ.
Тус холбоооны мэдэгдсэнээр, Туркийн монополийн эсрэг газар booking.com-ийг 2,5 сая лирээр /700 мянган доллар/ торгосон байна.
“Tursab”-ын тэргүүн хэлэхдээ "арбитрын шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл онгоцны тасалбар, зочид буудал захиалсан жуулчдад уг торгуулийн арга хэмжээ үйлчлэхгүй" гэж тайлбарлажээ.
booking.com бол 1996 онд Голландад байгуулагдсан интернетийн оператор бөгөөд Pricelline Group-ийн охин компани юм.
Тус компанид аялал жуулчлалын компаниудын зүгээс гомдол ирж байгаа нь зөвхөн дээрх тохиолдол биш юм. Цөөнгүй улс оронд тус компанийг "үнийн дарамт шахалт үзүүлдэг, монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчдөг" гэж буруутгадаг байна.
О.Барс