Хятад улс өндөр технологийн 156 бүстэй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2017-03-28 15:52:54

ТЯНЬЖИН. /Синьхуа/. Хятад улс дахь өндөр технологийн аж үйлдвэрийн бүсийн тоо 156-д хүрсэн бөгөөд 2016 онд 27,9 их наяд юанийн /4 их наяд ам.доллар/ орлоготой ажиллажээ.

"Тэргүүний технологийн аж үйлдвэрийн бүсүүд 2016 онд БНХАУ-ын ДНБ-ний 11,7 хувь, нийт экспортын 18 хувийг бүрдүүлж байв. Эдгээр бүс нь Хятадын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр боллоо. 2016 онд 4300 орчим өндөр технологийн газрууд 120 мянга гаруй аж ахуй нэгжид үйлчилгээ үзүүлж, 5,5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт татсан байна” гэж тус улсын Шинжлэх ухаан, технологийн яамны харьяа “Torch" дэвшилтэт технологийн хөгжлийн төвийн захирал Жан Жыхун ярилаа.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “тэргүүний технологийн бүсүүд нь шинжлэх ухаан, техникийн салбарт илүү анхаарал хандуулах хэрэгтэй бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээний хүрээлэн, их дээд сургуулиуд болон шинийг санаачлагчид өөрсдийн инновацийг хөгжүүлэх явдлыг хөхиүлэн дэмжих болно” гэв.

Б.Мишээл

 

 

相关新闻