Сэлэнгэ аймагт газар хөдөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Бугант тосгоноос баруун тийш 11км, Ерөө сумаас зүүн урагш 50 км, мөн Болд төмөр ерөө гол уурхайгаас урагш 27 км гэсэн 3 газарт 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ нь ой хөвчид болсон учраас иргэдэд ямар нэг чичирхийлэл мэдэгдээгүй байна.
Сэлэнгэ аймаг нь газар хөдлөлтийн дундаж бүсэд хамрагддаг бөгөөд голомт нь Бүтээлийн нуруу гэдэг газар юм. Гэхдээ газар хөдлөлтийн давтамж нь хол байдаг ажээ.
Ч.Отгонцэцэг