Урсдаг шат доголдсон хэргээр хоёр хүнийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХОНКОНГ. /BBC/. Хонконгийн нэгэн их дэлгүүрийн урсдаг цахилгаан шат доголдож, түүгээр явж байсан худалдан авагчид олноороо бэртэж гэмтсэн хэрэг гарчээ. Үүний дараа цахилгаан шатыг хариуцсан хоёр ажилчныг баривчилсан байна.
Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, уг осол гарсны дараа уг хоёр ажилтанг "цахилгаан шатыг санаатайгаар буруу ажиллуулсан" гэж сэжиглэн баривчилжээ.
Ням гарагт “Langham Place” худалдааны төвийн урсдаг цахилгаан шат гэнэт чиглэлээ өөрчлөн маш хурдтай урссаны улмаас 18 хүн гэмтэж бэртсэн байна. Хоёр хүн эмнэлэгт байгаа бөгөөд тэдний биеийн байдал нь тогтвортой байгаа аж. Ослын шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байгаа юм.
Хэрэг явдлын дараа 15 м-ээс урт бүх урсдаг цахилгаан шатнуудыг нэн даруй шалгах захирамжийг хотын захиргаа гаргасан байна.
Х.Сарнай