Япон Австрали “Хоёр дээр нэмэх нь хоёр” уулзалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-25 16:48:40

ТОКИО. /TASS/. Япон, Австралийн Засгийн газрууд одоогийн байдлаар “Хоёр дээр нэмэх нь хоёр” хэлэлцээрийг хийх талаар ГХЯ, Батлан хамгаалах яамны тэргүүнүүдийн түвшинд тохиролцож байна. Энэ тухай “NHK” олон нийтийн телевиз мэдээллээ.

Тус уулзалт 4 дүгээр сарын сүүлчээр Токиод болохоор төлөвлөгджээ. Энэхүү хэлэлцээрийн гол хэлэлцэх асуудал нь БНАСАУ-ын үйлдлээс үүдэн Ази-Номхон далайн бүсэд нөхцөл байдал хурцадсан явдал байх юм хэмээн тус телевиз мэдээлжээ.

Энэ оны 1 дүгээр сард Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Австралид албан ёсны айлчлал хийж, Австралийн түнш Малколм Тернбулл-той хэлэлцээ хийсэн билээ. Тэр үеэр талууд батлан хамгаалах салбарт ложистикийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон юм. Мөн талууд АНУ-тай хамтарсан гурван талын харилцаа чухал болохыг батлан хэлжээ. Үүнээс гадна Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, Өмнөд Хятадын тэнгис дэхь нөхцөл байдлыг авч мөн хэлэлцэн ярилцжээ. 

О.Барс

相关新闻