Ховдчууд маргааш “Эх дэлхийн цаг” –тай нэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/.Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ
Ховдчууд сүүлийн 10 жилийн турш “Эх дэлхийн цагт” нэгдэж, Ард Аюушийн талбайд цуглаж, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж,олон нийтийг уриалан дуудаж ирсэн уламжлалтай.Энэ жилийн эх дэлхийн цагт “Ховдчууд жил бүр тарьдаг 20,0 мянган ширхэг модоо 50,0 болгоё”,”Эрүүл дэлхийн төлөө нэг цаг гэрлээ унтраацгая”, ”Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа” зэх мэт уриаг дэвшүүлж нэгдэх зорилготой байна.
Энэхүү арга хэмжээ нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг харуулж байгаа юм.
“Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог. Тийм ч учраас энэ жил Олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан#EarthHourMongolia hashtag-ийг ашиглан бидэнтэй нэгдэхийг уриалж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх Дэлхийн Цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байгаа билээ. Дэлхий нийтийг хамарсан энэ арга хэмжээг жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн бямба гаригт тэмдэглэдэг.
А.Бямбасүрэн