Нэгдсэн баг хөдөөгийн малчин өрхүүдээр үзлэг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Лүн сумын багийн дарга нар багийн эмчтэй нартай хамтарсан дөрвөн баг бүрдүүлж хөдөөгийн малчин өрхүүдээр явна. Иргэдийг үзэж, шаардлагатай эм тариаг өгөхөөс гадна мал төллөлтийн мэдээг бүртгэн явах аж.
Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас “Малчдад туслах аян”-ыг өрнүүлж байна. Энэ хүрээнд төсвийн байгууллагын ажилчид болон ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй сурагчдаас цугларсан лаа, чүдэнз, угж, нэмнээ, элгэвч зэрэг “Таван багц” тусламжийг багийн дарга нар хүлээн авч, тусламж хэрэгтэй байгаа малчин өрхүүдэд олгохоор бэлтгэж байна.
Төв аймгийн Лүн сум 450 малчин өрхтэй, 260 мянган толгой малтай бөгөөд одоогийн байдлаар мал төллөлт 15 хувьтай явагдаж байна.
Өвөлжилтөд 100 тонн буюу 1000 гаруй боодол өвс бэлтгэсэн ба улсын нөөцийн газраас нэмж 900 боодол ирсэн байна. Үргэлжлүүлэн Булангаа бригадаас долоон тонн тэжээлийг нэмж татахаар ажиллаж байна хэмээн Төв аймгийн Лүн сумын засаг дарга Б.Наранбат ярилаа.
Т.Есүхэйтөмөр